Monday, May 13, 2013

бие даалт

                     

 Сэдэв:  Эдийн засгийн өсөлт
 Оршил
-Эдийн засгийн өсөлт
-Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох аргууд
-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсүүд
-Эдийн засгийн ач холбогдол
Эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог гол салбарууд
Монгол улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт
-Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт
-Дүгнэлт
-Ном зүй

                       Эдийн засгийн өсөлт
Улс хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болох  эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгосноороо  улс орны цаашдын хөгжил хүн амын орлого нэмэгдэж    амьдрал ахуйд ахиц гарч сайн сайхан байдал бий болно.
Улс орны эдийн засаг өсөлттэй байна гэдэг нь  тухайн оронд сайн сайхан амьдралын түвшин бий болсоор байна гэж ойлгож болно.
Эдийн засгийн өсөлтөд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд  тус  тусдаа  өөрийн  өсөлт хөгжлийг бий болгож байж нийт эдийн засаг  бодитойгоор өсч  хөгждөг.
Улс орны  хэмжээнд эдийн  засгийн  байдал хөгжиж  түүний үзүүлэлтүүд өсөн нэмэгдэж байгаа үзэгдэлнэмэгдэж    амьдрал ахуйд ахиц гарч сайн сайхан байдал бий болно.
Улс орны эдийн засаг өсөлттэй байна гэдэг нь  тухайн оронд сайн сайхан амьдралын мүвшин бий болсоор байна гэж ойлгож болно.
Эдийн засгийн өсөлтөд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд  тус  тусдаа  өөрийн  өсөлт хөгжлийг бий болгож байж нийт эдийн засаг  бодитойгоор өсч  хөгждөг.


Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох аргууд:
Эдийн засгийн өсөлтийг хэмжихдээ бодит нийт өсөлтөөр хэмждэг. Богино хугацааны өсөлт нь бодит ДНБ-ий жил бүрийн хувийн өөрчлөлтөөр хэмжигддэг.
Эдийн засгийн өсөлтийг дараах 2 аргаар тодорхойлдог. 
1.             Бодит нийт үйлдвэрлэлийн өсөлт
ОУ-ын  практикт ихэвчлэн бодит ДНБ-р 1 жилийн хугацаанд тооцдог
Gt=Yt-Yt-k / Ytk*100
      Gt- Growth буюу эдийн засгийн өсөлт
Yt- тухайн хугацааны бодит үйлдвэрлэлийн түвшин
Yt-k- (t-k)-р хугацааны бодит үйлдвэрлэлийн түвшин


1.             Нэг хүнд ноогдох бодит нийт үйлдвэрлэлийн өсөлт:
Бодит үйлдвэрлэлийн түвшин өсөхийн зэрэгцээгээр  тухайн улсын хүн ам өссөн бол 1 хүнд ноогдох бодит орлого өсөхгүй бөгөөд энэ нь тухайн улсын нэг иргэний худалдан авах чадвар өсөхгүй байгааг харуулна.

Pt- Population буюу тухайн хугацааны хүн амын тоо
Pt-k-(t-k)-р хугацааны хүн амын тоо

1.   Бодит  дотоодын нийт бүтээгдэхүүн
Улс орны  эдийн засгийн нийт чадавхийг харуулдаг.
2.   Нэг хүнд ноогдох  Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр:  Улс орны иргэдийн амьдралын түвшинг харуулдаг.
Эдийн засгийн өсөлтөөр  эдийн засгийн хөгжлийг  тодорхойлох бөгөөд  тооцоолохдоо:
 Эдийн засгийн хөгжил= эдийн засгийн өсөлт+ эдийн засгийн бүтцийн өөрчлөлт
Эдийн засгийн өсөлтийг хэмжихэд ДНБ г тооцох зайлшгүй шаардлагатай  байдаг, ДНБ нь  тухайн улс орны  эдийн засгийн өсөлтийн гол хэмжүүр болж байдаг.

Эдийн засгийн өсөлтийн ач холбогдол
-Аливаа   эдийн  засгийн байгууллагын үндсэн зүрилго нь байгаа хэрэгцээг оновчтой хангах явдал юм.
 -Өөрийн хөрөнгө өсөн нэмэгдэж буй эдийн засаг буюу нэг хүнд ноогдох   үйлдвэрлэлийн бодит хэмжээний өсөлт нь дээр   зорилтыг хангах боломж бөгөөд   эдийн засгийн
- Хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх
-Материаллаг    баялагуудыг арвижуулж  бүтээгдэхүүний зардлыг багасгах
-Өсч байгаа шинэ эдийн засгийн

                                     Дүгнэлт
-Эдийн засгийн өсөлт
-Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох аргууд
-Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсүүд
-Эдийн засгийн ач холбогдол
Эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог гол салбарууд
Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс
3.   Нийт эрэлтийн хүчин зүйлс
-Төлөвлөгдсөн хувийн хэрэглээ
-Төлөвлөгдсөн нийт хөрхнгө оруулалт
-Төлөвлөгдсөн засгийн газрын зардал
-Төлөвлөгдсөн цэвэр экспорт
4.   Эрэлтийн хүчин зүйлс
-Байгалийн нөөц
-Хөдөлмөр
-Капитал
-Технологи


                   Ном зүй
-Макро   Экономикс
-Интернэтийн    эх  сурвалж
-Макро   эдийн засаг ( 2006)   .
-Дэлхийн  банкнысайт
-Монгол  улсын   эдийн   засгийнтойм /Дэлхийнбанк/
-Эдийн  засгийн   форум








эрүүлмэнд



Чихрийн шижин (лат. Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин.
Агуулга
  1 Тархалт
    2 Нөлөөлөх хүчин зүйлс
    3 Ангилал
    4 Шалтгаан
    5 Гарч болох шинж тэмдгүүд
    6 Эмнэлзүй, явц
    7 Оношлогоо
    8 Эмчилгээ
    9 Хүндрэл
    10 Урьдчилан сэргийлэх
    11 Бусад

Тархалт
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60000-80000 өвчтөн байдаг гэж үзэж байна.
 Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
    Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
    Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
    Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.
Нөлөөлөх хүчин зүйлс
 Удамшил
    Таргалалт
    Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
    Цусанд өөх тосны хэмжээ их байх
    Хөдөлгөөний хомсдол
    Буруу хооллолт
    Сэтгэл санааны сөрөг нөлөө
    Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
    Хорт зуршил, архи тамхины хэрэглээ

Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.
Ангилал
 
Шалтгаанаар нь
  1-р хэлбэрийн чихрийн шижин
    2-р хэлбэрийн чихрийн шижин
    Шинж тэмдгийн чихрийн шижин
    Жирэмсний чихрийн шижин

Зэргээр нь
  Хөнгөн
    Дунд
    Хүнд


Шалтгаан
 1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
    2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 35 буюу түүнээс дээш насныхан)
    Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
        нойр булчирхайн удамшлын эмгэг
        Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
        Халдвар
        Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
        Таргалалт
        Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
        Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг

    Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.

Гарч болох шинж тэмдгүүд
  Ам цангах, хатах
    ойрхон шээх
    ядарч сульдах, турах
    шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
    хараа муудах
    Нойронд муу болох
    Арьс загатнах

Эмнэлзүй, явц
 Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
    Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
    Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.

Оношлогоо

    Эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандах
    өлөн үеийн цусны сахар тодорхойлох
    глюкозын ачаалалтай сорил хийх
    Шээсэнд кетоны бие ба глюкоз илрүүлэх шинжилгээ.
    Цусан дахь гликозилчлагдсан гемоглобиныг хэмжээг тодорхойлно
    Цусан дахь инсулин ба С-пептидийг тодорхойлно. Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн үед инсулин ба С-пептид харьцангуйгаар багасна, харин хоёрдугаар хэлбэрийн үед хэвийн хэмжээнд байна.

Эмчилгээ
Сургалт
    Хоол
    Идэвхитэй хөдөлгөөн
    Сахар бууруулах эмийн эмчилгээ
    Инсулин эмчилгээ

Хүндрэл
Хурц хүндрэл гэдэг нь

    сахар ихдэлт - Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах
    Сахар багадалтын комууд – сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.

Энэ 2 хүндрэлийн тухай ЧШӨ-тэй хүн болон ар гэрийнхэн заавал мэдэж байх ёстой.

Архаг хүндрэлүүдэд

    бөөр, бөөрний архаг дутагдалд орох
    нүд сохрох
    хөлний хүндрэл орно.

Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болон зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Урьдчилан сэргийлэх

    Эрүүл зөв хооллох
    Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
    Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
    Хорт зуршлаас татгалзах

Бусад  Чихрийн шижингийн үеийн полиневропати – инсулины дутлаас цусан дахь глюкозын хэмжээ ихсэх, мэдрэлийн ширхэгт сорбитол хуримтлагдах, миоинозитол дутагдах, цусны бичил эргэлт алдагдсанаар үүсч, мэдрэхүй хөдөлгөөний өөрчлөлтийг хэд хэдэн хувилбар хамшинжээр явагдана. Шижингийн улмаас захын мэдрэлүүд гэмтэхдээ полиневропати (70%-ийн тохиолдолд мэдрэхүй-хөдөлгөөн-вегетатив холимог хэлбэрээр, 30%-д зонхилон мэдрэхүйн хэлбэрээр) юмуу олон ганц невропати, эсвэл ердийн ганц невропатийн хувилбараар илэрнэ. Эмнэлзүйн эдгээр хэлбэр нь дангаар юмуу хавсарсан шинж төрхөөр явагдана.
Эмнэлзүй:
Зонхилон тохиолдох хэлбэр нь мөчний захын мэдрэхүйн юмуу мэдрэхүй-хөдөлгөөний полиневропати. Өвчтөнд хараахан зовиур шинж илрээгүй ч зөвхөн доод мөчний шөрмөсний рефлексүүд үүсэхгүй болох, доргионы мэдрэхүй алдагдах шинжээр оношлоно.
Өвчний эмнэлзүйн илрэл нь хөл бадайрах, чимчигнэх, цэнэг цохих мэт өвдөх шинжээр эхэлдэг Хүнд явцтай тохиолдолд мэдрэхүй дөрвөн мөчний үзүүр хэсгийг хамран алдагдаж, хөдөлгөөний саажилтай хавсарч явагдана.
Вегетатив өөрчлөлтийн шинж босох үед артерийн даралт унах, зүрхний хэм алдагдах, хөлрөх, давсаг, ходоод гэдэс, бэлгийн үйл ажиллагааны хямралаар илэрнэ.
Олон ганц полиневропати нь өвдөлт бүхий саагийн шинжээр явагдана. Эмнэлзүйн байршлын илрэл нь аль мэдрүүл өртөгдсөнөөс хамаардаг.
Эмчилгээ:
Юуны өмнө цусан дахь глюкозын хэмжээг бууруулж, түүнийг аль болох хэвийн хэмжээнд тогтмол барих.
Өвдөлтийг намдаах үүднээс үрэвслийн эсрэг стероидын бус эмийн бэлдмэл, хүнд тохиолдолд фенитоин, карбатазепиныг хэрэглэнэ.
Бодисын солилцоог дэмжих (В-бүлгийн витамин), цусны бичил эргэлтийг сайжруулах (пентоксифиллин8 винпоцетин) эмийг хэрэглэнэ.
Физик эмчилгээ, хөдөлгөөний дасгал энэ өвчний үед чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүндрэлээс хамааран:
Шижингийн улмаас үүссэн дарагдлын невропатийн үед мэдрэлийн судлыг чөлөөлөх мэс засал хийнэ.
Мөчний мэдрэхүй алдагдаж, тэжээрлийн өөрчлөлт үүссэн тохиолдолд арьсны арчилгаа чухал нөлөөтэй.
Хөлний үеийн хэлбэр өөрчлөгдсөн нөхцөлд шилбэ-тавхайн үеэнд даруулга өмсгөх, хүчтэй хөЧихрийн шижинтэй хүмүүсийн хоолны дэглэм Амьтны гаралтай, өөх тосоор баялаг хоол идэж болохгүй.

Малын өөх тос буюу ханасан өөх тосонд холестрин ихээр агуулагддаг учир хялгасан судасны ханыг хатууруулж, чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлүүдийг үүсгэхэд нөлөөлдөг.

Өөх тосоор баялаг хоолонд хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахайн мах, таван цулын шөл, утсан мах, боодог, лаазалсан мах, хонины мах, шарсан тахиа, давсалсан загас, загасны болон тахианы хальс орох учир хэрэглэж үл болно.

Тосонд чанасан боорцог, өрөм, шар тос цагаан тос, цөрөм, айргийн тос, айраг, чихэрлэг бүх зүйлийг хориглоно.

Бүх төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, жигнэмэг, гурилан боов, жимсний чанамал, хайлмаг, усан үзэм, бананыг хориглоно.

Үүнд сүмс, жан, цуу, халуун ногоо орно. Хоолыг заавал шинээр бэлтгэж хэрэглэнэ.

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Давс бага хэрэглэнэ. Хоолыг усанд чанах юм уу ууранд чанаж хэрэглэвэл тохиромжтой.

Хэрэглэж болох хоол Ислэг ихтэй хоолыг өргөн хэрэглэнэ. Хоол хүнсний дотор агуулагдаж буй удаан боловсрогдох хэсэг буюу ургамлын ширхэгүүдийг ислэг гэнэ.

Ийм төрлийн хоолонд хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, өргөст хэмх, янз бүрийн байцаа, вандуй, лууван, хөх тарианы гурил, хөх тарианы талх ордог ажээ.

Булчин махаар хийсэн хоолыг бас идэж болдог байна.

Сахар орлуулагчийг зөв хэрэглэнэ. Бидний хоолонд уураг, нүүрс ус, өөх тос янз бүрийн харьцаатай ордог бөгөөд цусны сахар зөвхөн нүүрс усны нөлөөгөөр ихэсдэг.

Гэвч энэ нь сахарыг хэвийн болгоход нүүрс усыг хоолноос бүрэн хасна гэсэн үг биш юм.

Харин ч эсрэгээрээ шүү. Чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан тусгай шоколад жигнэмэг, өрмөнцөр, жимсний чанамал байдаг.

Эдгээр зүйлийг хэрэглэж занших хэрэгтэй. Чихрийн шижинг тойрсон толгой эргэм тоо баримтууд Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын анхаарлыг татсан гол асуудлын нэг болоод байна.

Сүүлийн тавин жилд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо дэлхий нийтэд маш хурдацтай өсч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо аль эрт хагас тэрбумд хүрчээ.

Дэлхийн улс орнуудад нийт өвчлөгсдийн тоо жил бүр 10-20 хувиар өсч байна.

Чихрийн шижин өвчин маш эрт хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг, үхэл өндөртэй өвчии учир нийгмийн талаас их анхаарал шаарддаг.

Сохролт, бөөрний дутагдлаар нас барах зэргийн ихэнх шалтгаан нь чихрийн шижин байдаг.

Чихрийн шижингээр өвчлөгсөд зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг.

Доод мөчний тайруулах мэс засал хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь энэ өвчнөөс шалтгаалсан байдаг.

Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын хүнд ачаа болж байна. 1990-ээд оны байдлаар АНУ-ын эрүүлийг хамгаалах салбарын зардлын 14.6 хувийг чихрийн шижин өвчний зардал эзэлж байжээ.

Мэдээж энэ тоо өнөөдөр өссөн. Тэр үед АНУ-д чихрийн шижингийн бус нэг өвчтөнд нэг жилд зарцуулсан зардал 2604 ам.доллар байхад чихрийн шижинтэй нэг өвчтөнд жилд 9493 доллар, хүндэрсэн үед 11157 доллар зарцуулсан байдаг.

Эндээс чихрийн шижин өвчин нийгэм, эдийн засгийн анхаараал шаардсан чухал асуудал гэдэг нь харагдаж байна. Сахар бууруулах идэвхтэй эмчилгээ нь зүрхний шигдээсээр өвчлөх өвчлөлийг 16 хүртэлх хувиар бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ.

Чихрийн шижин өвчнийг эмчлэх үндсэн зорилго бол өвчтөнийг удаан хугацаанд хүндрэлгүй явуулах явдал. Гэхлээ анагаах ухаан хөгжиж чихрийн шижинг бүрэн төгс эмчлэх арга олно гэдэгт найдъя.

Сахарын өвчнөө дасгалаар эмчлээрэй


l.Hypyyгaa сандлын түшлэгт хүргэлгүй сандлын эрмэг дээр суугаад хөлийн хуруунуудаа өргөнө.

Дараа нь буцааж татна.

2.Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөх, өлмийгөө буулгаад өсгийгөө өргөх дасгалыг ээлжлэн хийнэ.

3.Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөнө.

Дараа нь өлмийгөө тойрог маягаар эргүүлнэ.

4.Өлмийгөө шалан дээр тавьж өсгийгөө өргөнө.

Дараа нь өсгийгөө тойрог маягаар эргүүлнэ.

5.Хөлөө жийгээд хөлийн хуруунуудаа хөлийн чигт дотогш татаж өгнө. Энэ маягаар ээлжилж хоёр хөлдөө хийнэ.

6.Хөлөө чигээр нь дээш өргөөд хөлийн хуруунуудаа дотогш татна.

Дараа нь хөлөө тэр чигээр нь буулгана.

7.Хоёр хөлөө зэрэг дээш өргөнө. Шагайн үеэр нугална, дараа нь тэнийлгэнэ.

8.Хөлөө өргөөд шагайн үеэр тойруулж эргүүлнэ.

9.Дэлгэж тавьсан сонингийн цаасыг хөлийнхөө хуруунуудаар хумиж авна.

Дараа нь дахин хөлөө дэлгэж тавиад цаасыг ур. Хөлөөрөө сонинг эвхэх буюу сонингийн цаасны урагдсан хэсгийг хөлийнхөө хуруугаар чимхэж цуглуулна.

10.Шат уруу түргэн авирч гap. Өдөр бур 30 минутаас нэг цаг нэлээд хурдтай алхаж яв. Явах заЖирэмсэн үеийн чихрийн шижин

Жирэмсэн үеийн чихрийн шижин гэж юу вэ?
Цусан дах сахарын хэмжээ байж болох түвшингээсээ  их болох эмгэгийг чихрийн шижин гэж нэрлэдэг. Харин жирэмсний хугацаанд чихрийн шижин шинээр үүсч бий болохыг жирэмсэн үеийн чихрийн шижин гэнэ. Яагаад ийм байдал үүсдэг вэ?
Хүн хоол хүнсийн зүйл идэхэд хоол боловсоруулах зам түүнийг задлаж шингээн ихэнх хэсгийг нь глюкоз хэмээн нэрлэгдэх сахар болгон хувиргадаг. Энэхүү глюкоз нь хүний цусны урсгалд шимэгдэн орсны дараа нойр булчирхайнаас үүсдэг инсулин хэмээх дааврын нөлөөгөөр биеийн эсүүдэд дулаан үүсгэхэд ашиглагдана. Хэрэв таны бие хангалттай хэмжээний инсулин ялгаруулахгүй байгаа эсвэл биеийн эсүүд инсулинд хариу урвал үзүүлэхэд асуудалтай болсон байвал илүүдэл хэмжээний глюкоз цусанд бий болдог.
Жирэмсэн үеийн дааврын өөрлөлтийн улмаас эсүүд инсулинд хариу урвал өгөх явц өөрчлөгдөж болдог. Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ нь асуудал үүсгэдэггүй. Биед инсулины хэрэгцээ ихэсэхэд нойр булчирхай дасан зохицож инсулины ялгаруулалтаа нэмэгдүүлдэг. Хэрэв нойр булчирхай жирэмсний явцад өсөн нэмэгдэж байгаа инсулины хэрэгцээг хангаж чадахгүй бол цусан дах глюкозын түвшин өндөр болсны улмаас жирэмсэн үеийн чихрийн шижин үүсдэг.
Жирэмсэн үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсний дараа хэвийн байдалдаа эргэж ордог. Харин дараагийн төрөлтийн үед дахин чихрийн шижин үүсэх магадлал болон жинхэнэ чихрийн шижин үүсэх магадлал өндөр болдог байна.

Хэрэв танд чихрийн шижин байвал хэрхэн мэдэх вэ?
Жирэмсний чихрийн шижин ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Үүний улмаас жирэмсний 24-28 долоо хоногийн хооронд глюкоз-скреенинг тест хийлгэхийг ихэнх эмэгтэйчүүдэд зөвлөдөг.
Хэрэв танд жирэмсний чихрийн шижин байх эрсдэл өндөр байвэл эсвэл сэжигтэй шинж тэмдэг (шээсний шинжилгээнд сахар илрэх ) илэрвэл эмч таныг жирэмсний эхний гурван сарын шинжилгээнд дээрх шинжилгээг хийлгэхийг зөвлөнө. Хариу нь сөрөг гарвал 24-28 долоо хоногийн хооронд дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хэрэв энэ шинжилгээний хариу эерэг гарвал танд жирэмсэн үеийн чихрийн шижин байна гэж үзэхгүй. Харин танд удаан хугацаа шаардах глюкоз толеранс тест үзэж хариуг нь харах шаардага гарч ирнэ.

Жирэмсэн үеийн чихрийн шижингийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Жирэмсний чихрийн шижингийн үед ихэвчлэн ямар  нэг шинж тэмдэг илэрдэггүй боловч дараах шинж тэмдгүүдээс илэрч болзошгүй. Үүнд:
    Амархан ядах
    Ам их цангах
    Шээсний гарц их болох
    Нүдний хараа өөрлөгдөх  зэрэг орно.
Хэрэв танд дараах шинжүүдээс илэрвэл эмчдээ хэлээрэй.


Жирэмсний чихрийн шижин үүсэх магадлал өндөр байгааг хэрхэн мэдэх вэ?
Америкийн чихрийн шижин судлалын холбооны мэдээлсэнээр дараах нөхцөл байдлууд байвал өндөр эрсдэд бүхий гэж үзнэ. Үүнд:
    Хэт тарган бол ( биеийн жингийн индекс 30 аас дээш бол)
    Өмнөх төрөлтийн үед жирэмсний чихрийн шижин илэрч байсан бол
    Шээсний шинжилгээнд сахар илэрсэн бол
    Таны гэр бүл, цусан төрлийнхөнд чихрийн шижингээр өвдөж байсан хүн байдаг бол
Зарим эмч нар дараах эрсэлт хүчин зүйс байвал эрт үед скреенинг шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үздэг. Үүнд:
    Түрүүчийн төрөлтийн үед том хүүхэд төрүүлж байсан (4000-4500 грам хүүхэд төрүүлж байсан )
    Өмнө нь шалгаан тодорхойгүйгээр амьгүй ураг төрүүлж байсан
    Таны хүүхэд төрөхдөө гэмтэл авч байсан
    Артерийн даралт өндөр
    35 аас дээш настай зэрэг орно.

Жирэмсний чихрийн шижин танд болон таны хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ?
Жирэмсэний хугацаанд чихрийн шижин илэрсэн ихэнх эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлсэн байдаг. Үүний тулд мэдээж хоолны дэглэм барих, цусан дах сахарын хэмжээгээ хэвийн хэмжээнд байлгах, дасгал хөдөлгөөн хийх, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх  шаардлагатай.
Хамгийн чухал асуудлын нэг бол цусан дах сахарын хэмжээг тогтмол хянах явдал юм. Учир нь хяналт муутай чихрийн шижин таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл үүсгэж болно.
Хэрэв таны цусан дах глюкозын хэмжээ хэт өндөр болвол таны хүүхдийн цусан дах  глюкозын хэмжээ мөн өндөр болно. Энэ үед таны хүүхдийн нойр булчирхай илүүдэл хэмжээний глюкозыг задлахын тулд нэмэлтээр инсулин ялгаруулах шаардлагатай болдог. Ийнхүү илүүдэл глюкоз болон инсулин нь ургийн жин эмгэгээр нэмэгдэх шалтгаан болдог. Ургийн жин хэвийн хэмжээнээс том байхыг макросоми гэж нэрлэдэг. Ийм том хүүхэд төрөх замаар төрөх боломжгүй байдаг. Хэрэв ургийн толгой нь төрөх замаар гарлаа гэхэд мөр нь тээглэх  эрсдэлтэй. Төрөлтийн явцад мөр тээглэх үед эмч хүүхдийг төрүүлэхийн тулд өвөрмөц үйлдэл хийх шаардага гардаг.
Ийм байдал үүсвэл төрөлтийн явцад хүүхдийн эгэм, атгаал хугарах, мөрний сүлжээний мэдрэл гэмтэх  зэрэг хүндрэл тохиолдож болно. Хэрэв ургийн жин хэт том байна гэж урьдчилан тогтоосон бол төрөлтийг кесар хагалгаагаар шийдэх болно. Харин жирэмсний явцад чихрийн шижингийн хяналтийг сайн явуулвал ургийн жин эмгэгээр нэмэгдэх эрсдэлийг багасгаж чадна. Жирэмсний явцад эхийн цусан дах сахар их байсны улмаас илүүдэл жинтэй төрсөн хүүхэд бага насандаа болон насанд хүрэх үедээ илүүдэл жин үргэлжлэн хадгалагдсаар байх хандлагатай байдаг.
Төрсний дараа богино хугацаа өнгөрөхөд хүүхдийн цусан дах сахарын түвшин буурсан байж болзошгүй. Учир нь түүний нойрбулчирхай илүүдэл хэмжээний инсулиныг үргэлжлүүлэн ялгаруулсаар байдаг. Энэ нь жирэмсний хугацаанд болон төрөлтийн үед цусны сахар өндөр байсан хүмүүст илүүтэй тохиолдоно.
Хүүхэд төрсний дараа түүний цусанд сахарын хэмжээг үзээд хөхийг нь амлуулах болно. Ийнхүү хөхийг эрт амлуулах нь цусан дах глюкозын дутагдалыг засахад нэмэр болдог.
Цусан дах глюкозын хэмжээ ноцтой багассан байвал глюкозын уусмалыг судсаар сэлбэж өгнө. Энэ нь хүүхдийн тархины гэмтэл, кома, таталт зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Хэрэв глюкозын түвшинг  сайн хянадаггүй байсан эсвэл төрөлт хугацаанаас эрт явагдсан бол хүүхэд төрсний дараа амьсгалын дутагдал үүсэх эрсдэл өндөр болдог. Мөн нярайн шарлалт гүнзгий явагдах магадлалтай байдаг.
Зарим судлаачид жирэмсний хүнд хэлбэрийн чихрийн шижин болон жирэмсний сүүлийн хоёр сарын хугацаанд ураг амьгүй болох магадлал өндөр байх хоёр нь хоорондоо хамааралтай болохыг батласан байдаг. Эцэст нь хэлэхэд жирэмсний үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд ялангуяа жирэмсэн болохоос өмнө илүүдэл жинтэй байсан, цусан дах сахарын түвшингээ хянадаггүй байсан эмэгтэйчүүдэд преэклампси үүсэх эрсдэл өндөр байдаг байна.

Хэрэв жирэмсний чихрийн шижинтэй бол юу хийх хэрэгтэй вэ?
Гэрийн нөхцөлд ашигладаг глюкозметр эсвэл тууз ашиглан цусан дах глюкозын түвшинг байнга хянаж байх хэрэгтэй. Цусан дах глюкозын түвшинг тогтвортой байлгахын тулд дараах зүйлсд анхаарал тавиарай. Үүнд:
    Хоолны дэглэм барих.  Өөрийн биеийн жин, өндөр, биеийн ачаалалдаа тохируулж тусгай хоолны дэглэм барихыг зөвлөж байна.
    Таны хоолны дэглэм уураг, өөх тос, нүүрсусны зохистой хэрэгцээг хангахаас гадна амин дэм, эрдэсээр баялаг байх ёстой. Глюкозын түвшинг тогтвортой байлгахын тулд гэнэт их идэх, хэт өлсөхөөс  зайлсхийж өглөөний ундыг тогтмол уухын зэрэгцээ сахар, чихэр, нарийн боов, жигнэмэг зэргийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
    Дасгал хийх. Судлаачид тохирсон ачаалалтай дасгал нь бие махбодийн глюкозын түвшинг тогтвортой байлгах чадварыг сайжруулдаг гэж үздэг. Жирэмсний чихрийн шижинтэй ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд өдөр бүр 30 минут аэробикийн дасгал, явган алхах, усанд сэлэх зэрэг хөдөлгөөн хийдэг. Өөрийн дасгалын ачаалалын талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
    Зайлшгүй нөцөлд инсулин хэрэглээрэй. Хэрэв хоолны дэглэм болон дасгалаар цусан дах глюкозын хэмжээг тогтвортой байлгах боломжгүй бол эмч танд инсулин хэрэглэхийг зөвлөнө. Жирэмсний чихрийн шижинтэй эмэгэйчүүдийн 15 орчим хувь нь инсулин хэрэглэдэг. Сүүлийн үед инсулиныг тариагаар хэрэглэхийн оронд эм хэлбэрээр хэрэглэдэг