Thursday, May 2, 2013

өнөөдөр

Өнөөдөр "Хэвлэлийн Эрх чөлөө ба Сэтгүүлчдийн Хөдөлмөрлөх эрх " хэлэлцүүлэг МҮЭТОрдонд болж өнгөрлөө . Сэтгүүлчдийнхээ эрх чөлөө , хөдөлмөрлөх эрхийг хамгаалах , эвлэлдэн нэгдэх , Үйлдвэрчний Эвлэл бидэнд хэрхэн нөлөөлөх , түүний ач холбогдол гэх мэтчилэн олон асуудлаар  Үйлдвэрчний эвлэлийн удирдах зөвлөл , үе үеийн ахмад сэтгүүлчдийн төлөөлөл , залуу сэтгүүлчид , мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутны төлөөлөл санал бодлоо хуваалцлаа. Сэтгүүлч хүн өөрөө өөрийгөө төдийлөн хамгаалж чаддаггүй мөн монголын нөхцөлд сэтгүүлч хүний чөлөөтэй хэвлэн нийтлэх эрх хомс байдаг . Энэ үүднээсээ ч Сэтгүүл зүйн салбарын ажлагсад мөн тэдний эрх чөлөө хангах тэднийг хамгаалах ард орхигдсон эрх чөлөөг эргэн харах шаардлагатай байна гэдгийг тус хэлэлцүүлгээр ярилцлаа. Тус хэлэлцүүлэг нь 13:30 - 17:30 хооронд үргэжилж Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Еранхийлөгч Б.Галаарид  , Хөдөлмөр  сонины эрхлэгч Б.Бүрэнжаргал ,УИХ гишүүн С.Ганбаатар , Монголын Мэргэжлийн Холбоодын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Х.Ганбаатар , МУИС Ч.Чойсамба , МҮОНРТ Д.Наранцэцэг нар оролцлоо.

No comments:

Post a Comment