Saturday, April 27, 2013

сэтгэлийн жигүүр

                          СЭТГЭЛИЙН ЖИГҮҮР 

ЦАЙЛГАН СЭТГЭЛИЙН ЕРӨӨЛ БЯЛХСАН
ЦАГААН СҮҮНИЙ ЦАЦАЛ ШИНГЭЭСТЭЙ
УГТАХ АЯНЫ ӨЛЗИЙ МЯЛААСАН
УЯХАН ДОХИОНЫ ЭГШИГЛЭНТЭЙ....
                                          Б.Даваадулам  /ТЗДС /
Найрагт мөнхөрсөн ган зам мину ./68хуудас/2008он

энэ өдөр

илүүдэхгүй.. энэ өдөр

3-р сарын 12 
1809 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч АВРААМ ЛИНКОЛ мэндэлжээ... 
1935оны энэ өдөр Перс улс нэрээ сольж Иран хэмээн нэрлэсэн байна..

Friday, April 26, 2013

ХЭРЛЭН

 Саа Мөнгөн Хэрлэн
үг Д.Амгалан ая Б.Сүхбаатар

Буурлын буман үеэсээ
Буян хишигээ татаагүй
Ухаант гүнжийн домгоороо
Удам дамжин мартагдсан
        Санаанд нэг л уянгатай 
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана. 

Хэнтий дорны уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар
Бүхнийг ундаалж мишээсэн
      
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.
 Сайхан монгол орондоо
 Саатан тогтохоос уйдаагүй ч
 Хээрийн салхины аясаараа
 Зээрийн сүрэг шиг хуйларсан
     
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.

Багшийн сургамж

   

                Багшийн үг хэзээ ч илүүддэггүй.... 

алтнаас үнэтэй үгс...
                                                                
                                                                   ҮГ
“Хурц үг яриаг хэлэх нэг хэрэг, харин үг яриаг хурц хэлэх гэдэг бол өөр” юм.
Грекийн гүн ухаантан Эпикүр: “Аливаа маргаан ялагдагчдаа ашигтайгаар төгсдөг” гэж сургаад, ялагдагч бол мэдэхгүй зүйлээ мэдэж авдаг тул ашигтай. Харин ялагч бол тэртэй тэргүй мэддэг зүйлээрээ үл мэдэгчийг мохоож ялсан болохоор шинэ зүйл юу ч мэдэж авахгүйгээр барахгүй, мэддэг байсан зүйлээ өнөөх хүндээ алдаж хохирдог гэж тайбарлажээ.

СУИС-ийн РТВС-ийн багш  " Чулуунцэцэг " -ийн  FACEBOOK  / dolgor chuluuntsetseg /
  

                 Багшийн үг хэзээ ч илүүддэггүй.... 

Хааяа би түүнийг боддог
Хавартаа биш намартаа л боддог
Үүрээ олохгүй гэнэхэн шувуухай
Өвөрт минь дулаацаад ниссэн санагддаг
Хааяа би түүнийг боддог
Хавартаа биш намартаа л боддог
Зүгээ олохгүй бяцхан шувуухай
Зүрхэн дээр минь амраад ниссэн санагддаг

Ц. Энхтүвшин

  

Багшийн сургамж


                            Багшийн үг хэзээ ч илүүддэггүй....  
           
                   
Монголчуудын мэндлэх хүндлэх ёс нь бараг л яруу найргаар хэлэлцэж байгаа юм шиг байж. Тухайлбал, Нутаг хаана вэ? гэхэд Анхайн мухар, Авдрын гол, Арван гурван хужиртаар... гээд газар усныхаа нэрийг толгой холбоод хэлчих жишээтэй. За тэгээд Урт насалж удаан жарга, Сайн явж санаагаараа жарга, Энх явж мөнх жарга, Тэнгэр үзэж, тэгш жарга... гэх. Эх хэл маань ийм л бэлэн зэлэн сайхан үгтэй, цэгцтэй, эвдрээгүй баян тансаг байж дээ. Гэтэл өнөөдөр үгийг хэмнэх, хайрлахаа больжээ. Хэл ядуурвал сэтгэхүй ядуурна. Үг бол хүчтэй зүйл. Тиймээс монголчууд “Муу үг тэр өдрийн дараа. Сайн үг сарын хүнс” гэж ярьдаг. Тэгэхлээр хүнд муу үг хэлж гомдоохгүй, сайн үг хэлж урам хайрлаж байх хэрэгтэй. Сайхан үг хэлцэж сэтгэлийн цэнгэл эдэлж байх хэрэгтэй. Бидэнд сайхан бэлгэ дэмбэрлийн үг байна. Зүйр цэцэн үг байна. “Зүйргүй үг байдаггүй, зүүдэлгүй дээл байдаггүй” гээд мэндлэх, хүндлэх үг хэллэг нь хүртэл яруу найраг байжээ.
                                        /Өврийн дэвтрээс.../
 

СУИС-ийн РТВС-ийн багш  " Чулуунцэцэг " -ийн  FACEBOOK  / dolgor chuluuntsetseg /

Багшийн сургамж



                            Багшийн үг хэзээ ч илүүддэггүй....                                                                     
                                                       ЭХ ХЭЛ...
Үндэстэн бүр эх хэлээрээ бахархдаг. 

“Римийн эзэн хаан Ү Карл испани хэлээр бурхантай, франц хэлээр найз нөхөдтэйгээ, герман хэлээр дайсантай, итали хэлээр бүсгүйчүүдтэй ярилцахад зохимжтой хэмээн ярьдаг байжээ. Үүний хариуд Ломоносов хэлэхдээ: Хэрвээ тэр орос хэлийг төгөлдөр мэддэг байсан бол хэлсэн бүхнээ базан хэн бүхэнтэй ярьж болох хэл гэхсэн билээ. Яагаад гэвэл орос хэлэнд испани хэлний гайхамшиг, франц хэлний уянгалаг, герман хэлний хурц тод, итали хэлний зөөлөн тунгалаг цогцолсон байх бөгөөд бас юмс үзэгдлийг дүрслэн гаргахдаа хүчтэй, баян төгс, грек, латин хэлний товч тодорхойг бүрэн шингээсэн хэл билээ” гэсэн байдаг.
  
СУИС-ийн РТВС-ийн багш  " Чулуунцэцэг " -ийн  FACEBOOK  / dolgor chuluuntsetseg /

Багшийн сургамж

                            Багшийн үг хэзээ ч илүүддэггүй....         


         
  “ГД” нөхцлийн хар шуурганаас эх хэлээ хамгаалья...

Та ажигласан уу? Өнөөдөр радио-телевизийн хөтлөгчдийн хэл яриа, сэтгүүлчдийн бичвэр, нийгэм-төрийн зүтгэлтэн гээд бараг л амтай болгон “гд” нөхцлийг дэндүү их хэрэглэх болжээ. Хэвлэл мэдээллийнхэн яагаад ч энэ алдааг гаргаж боломгүй санагдана. Учир нь утга зохиолын хэл найруулга, тэр дундаа сонин хэвлэл, радио-телевизийн хэл найруулга, түүнийг бичдэг, хэлж ярьдаг, хөтөлдөг хүмүүс олон нийтэд үлгэр дууриал, хэв загвар нь болж байх учиртай. Гэтэл өнөөдөр хөтлөгч-сурвалжлагч нь буруу ярьж, харин зочин нь зөв хэлж байх юм, ичмээр гэдэг нь... Ингээд тахал мэт тархаад байгаа “гд” нөхцлийн талаар бичсэн эрдэмтний номын хуудсыг сөхье.
"...Монгол хэлэнд үйлдэгдэх хэвийг хэтрүүлэн хэрэглэвэл найруулга сулардаг. Гэхдээ зайлшгүй үйлдэгдэх хэвээр хэлбэржүүлэх тодорхой тохиолдол бий. Тухайлбал:
• Байгаль нийгмийн юм үзэгдэл хүний мэдрэхүй эрхтэнд аяндаа өртөн тусдаг нөхцөлд үйлдэгдэх хэвийн –гд, -т, -д нөхцөлийг хэрэглэнэ. Жишээ нь: Нүдэнд харагдах, үзэгдэх. Чихэнд дуулдах, сонсогдох. Хамарт үнэртэх. Хэлэнд амтагдах. Гарт баригдах, мэдэгдэх, тэмтрэгдэх. Сэтгэлд бодогдох, дурсагдах, санагдах гэх мэт
• Үйл явдлыг өөрөө хийе гэвч хүчин мөхөсдөх буюу бусдын давамгай хүч чадал, зүй тогтлын эрхэнд болохыг заах тийм нөхцөлд үйлдэгдэх хэвээр хэлбэржүүлнэ. Жишээ нь: ялагдах, тоглоомд хожигдох, муур нохойд хөөгдөх, үерт автах, өвчинд нэрвэгдэх, тоосонд дарагдсан зураг гэх мэт
• Албан бичгийн найруулга, шинжлэх ухааны нэр томъёо зэрэгт үйлдэгдэх хэвийг хэрэглэж ирсэн уламжлал байдаг. Жишээ нь: мэдэгдэх, мэдэгдэл, мэдэгдэхүүн, хуваагдагч, нэмэгдэгч, хасагдагч, хаягдал, холбогдол, гологдол, дутагдал, гэх зэрэг “гд” нөхцөлтэй нэлээд үг бий. Энэ гурваас өөр тохиолдолд үйлдэгдэх хэвийг хэрэглэж болох боловч нэн цөөн гэдгийг анхаар!!!
Монгол хэлний үйл үгийн найруулгын өвөрмөц нэг шинж бол ихэнх тусах үйл үг үйлдэгдэх хэвээр хэлбэрждэггүй явдал юм. Жишээ нь: уугдсан цай, идэгдсэн талх, өмсөгдсөн хувцас, уншигдсан ном, хийгдсэн хурал, авагдсан чихэр гэх зэргээр ярьж бичдэггүй билээ"
Тиймээ, гэтэл өнөөдөр арай ингэж хэлэхгүй ч сургалт явагдсан, зарлал хадагдсан, олонд танигдсан... гэх зэргээр бичиж, хэлж ярих нь тоолж барамгүй болжээ. Хожмын Радио-Телевизийн уран бүтээлч болох та нар өнөөдрөөс эхлэн “гд” нөхцлийг зөв хэрэглэж, бусдад нөлөөлөх хэрэгтэй гэж бодно.  

           СУИС-ийн РТВС-ийн багш  " Чулуунцэцэг " -ийн  FACEBOOK  / dolgor chuluuntsetseg /

Ээжтэй хүн даардаггүй

Өдөр дээрээ суулгаад ээж оймс өмсүүлнэ
Өвөл миний хүү даарахгүй гээд үнсэнэ
Би даарагүй ээ ээжээ
Бие минь ч , сэтгэл минь ч таныг байхад огтхонч даарахгүй ..
                Сүндэвцэрэнгийн Базарсад 
Ээжтэй хүн даардаггүй \ шүлгийн хэсгээс






 Ухаан бодол тэгшрэх тусам

 Улам улам санах юм нутгаа
 Уулзаж амжаагүй ээжийгээ бодохоор
 Уугуул нутаг минь харагдаад байх юм ....
                  
          Дүгэржавын Амгалан 
                \ Насны намар \ шүлгийн хэсгээс

Яруу найраг

Түргэлсэн мөрөн далайг зорин урсахдаа 
Түр ч гэсэн зогсохыг хэн ч үзээгүй 
Төрүүлсэн эх үрээ хайрлан элбэрэхдээ 
Түгших зүрхээ хямгадахыг нь хэн ч үзээгүй 
                           Хур хадны цуурай хүний хэлийг элэгдэвч 
                           Хүсэл зоригийг хуваалцах биетэйсэн билүү
                          Хөөрхий эхийн ачийг үр нь хэдий хариулавч
                           Хөхүүлсэн сүүний нь дуслыг  гүйцээж чадсан билүү.....
   
                                   
Баттулга.З  ( ЭХ ) шүлгийн хэсгээс