Friday, April 26, 2013

ХЭРЛЭН

 Саа Мөнгөн Хэрлэн
үг Д.Амгалан ая Б.Сүхбаатар

Буурлын буман үеэсээ
Буян хишигээ татаагүй
Ухаант гүнжийн домгоороо
Удам дамжин мартагдсан
        Санаанд нэг л уянгатай 
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана. 

Хэнтий дорны уудмыг
Хээлэн гоёж өнгөрөхдөө
Бүсгүйн ялдам зангаар
Бүхнийг ундаалж мишээсэн
      
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.
 Сайхан монгол орондоо
 Саатан тогтохоос уйдаагүй ч
 Хээрийн салхины аясаараа
 Зээрийн сүрэг шиг хуйларсан
     
        Санаанд нэг л уянгатай
        Саа мөнгөн хэрлэн минь 
        Саруул уудам талаасаа 
        Салж ядан мяралзана.

No comments:

Post a Comment