Монголчуудын мэндлэх хүндлэх ёс нь бараг л яруу найргаар хэлэлцэж байгаа юм шиг байж. Тухайлбал, Нутаг хаана вэ? гэхэд Анхайн мухар, Авдрын гол, Арван гурван хужиртаар... гээд газар усныхаа нэрийг толгой холбоод хэлчих жишээтэй. За тэгээд Урт насалж удаан жарга, Сайн явж санаагаараа жарга, Энх явж мөнх жарга, Тэнгэр үзэж, тэгш жарга... гэх. Эх хэл маань ийм л бэлэн зэлэн сайхан үгтэй, цэгцтэй, эвдрээгүй баян тансаг байж дээ. Гэтэл өнөөдөр үгийг хэмнэх, хайрлахаа больжээ. Хэл ядуурвал сэтгэхүй ядуурна. Үг бол хүчтэй зүйл. Тиймээс монголчууд “Муу үг тэр өдрийн дараа. Сайн үг сарын хүнс” гэж ярьдаг. Тэгэхлээр хүнд муу үг хэлж гомдоохгүй, сайн үг хэлж урам хайрлаж байх хэрэгтэй. Сайхан үг хэлцэж сэтгэлийн цэнгэл эдэлж байх хэрэгтэй. Бидэнд сайхан бэлгэ дэмбэрлийн үг байна. Зүйр цэцэн үг байна. “Зүйргүй үг байдаггүй, зүүдэлгүй дээл байдаггүй” гээд мэндлэх, хүндлэх үг хэллэг нь хүртэл яруу найраг байжээ.
/Өврийн дэвтрээс.../
СУИС-ийн РТВС-ийн багш " Чулуунцэцэг " -ийн FACEBOOK / dolgor chuluuntsetseg /
No comments:
Post a Comment